Description
Бөөрний дутмагшилтай өвчтөн: Сийвэнгийн креатанин 200ммоль/л/ 2.3 мг/дл/ тэй тэнцүү ба түүнээс их байгаа үед бөөрний хөнгөн ба дунд зэргийн дутмагшилтай өвчтөн тун зохицуулах шаардлагагүй бөгөөд БОНДЕКС тарилгыг бөөрний хүнд хэлбэрийн дутмагшилтай, сийвэнгийн креатанин 200ммоль/л/2.3 мг/дл/ – ээс их ба креатаниний клиренс хэмжсэн ба тогтоосон /30мл/ мин- аас бага бол хэрэглэж болохгүй.
Элэгний дутмагшилтай өвчтөн: тунг зохицуулах шаардлагагүй.
Хэрэглэх арга, тун: 3 сарын зайтай 3мг -Ибандронатын ыг венийн судсанд 15-30 секундын турш тарина. Эмчлүүлэгч кальци болон витамин Д -г нэмэлтээр хэрэглэнэ.
Давуу тал: Ходоод цочроохүй, үрэвслийн эсрэг мөн үений шингэн нөхнө.
Өндөр настан: Тун зохицуулах шаардлагагүй.
Хүүхэд: 18-аас доош насны эмчлүүлэгчид Ибандронатын пармакокинеткийн судалгаа хийгдээгүй.
Анхааруулга: БОНДЕКС тарилгыг зөвхөн венийн судсанд тарина. Артерийн судсанд тарих ба венийн судасны гадуур тарьж болохгүй учир нь зөөлөн эдийн гэмтэл үүсч болох тул анхаарах хэрэгтэй.Хориглох заалт: Засагдахгүй байгаа гипокальцеми, бондekc тарилгын бодист хэт мэдрэг бол хэрэглэж болохгүй.
Reviews
There are no reviews yet.