Цирок

Цирок

10,000.00

Хэрэглэх заавар

Бэлдмэлийг нянгийн гаралтай шээс ялгаруулах зам, амьсгалын зам, бэлгийн зам, яс, үе, арьс, зөөлөн эдийн халдварууд, хэвлийн хөндийн халдварууд, сепсис, бусад өвчний улмаас дархлаа суларсан өвчтнүүдийн халдварууд, зарим төрлийн суулгалт, Salmonella нян тээлт зэрэг өвчний эмчилгээнд хэрэглэнэ

Бэлдмэлийг мөн мэс заслын халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэх тун, эмчилгээ үргэлжлэх хугацааг эмч тогтооно. Шахмалыг өлөн буюу хоол идэх үед бүхлээр нь зажлахгүй усаар даруулан ууна. Бэлдмэлийг 12 цагаар хоногт 2 удаа хэрэглэнэ. Хоногийн ердийн тун 500 мг- 1500 мг.

Өвчтөн бэлдмэлээ хэрэглэхийг мартвал санасан даруй уух шаардлагатай ч дараагийн тун уух хүртэл хэдхэн цаг үлдсэн бол тогтсон цагтаа уух нь тохиромжтой. Эмчилгээний үргэлжлэх хугацаа өвчнөөс хамаарна. Хэдхэн хоногийн дараа биеийн байдал сайжирсан ч эмчийн заасан хугацаагаар бэлдмэлийг хэрэглэнэ. Эмчилгээг хэт эрт зогсоовол өвчин сэдэрч болзошгүй. Бөөрний үйл ажиллагаа алдагдсан үед эмч тунг багасгаж тохируулна.

Жирэмсэн, хөхүүл үед: Жирэмсэн үед зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ. Хөхүүл үед ципрофлоксациныг хэрэглэхдээ хүүхдээ хөхүүлэхээ түр зогсоох шаардлагатай.