Description
Найрлага:
1 шахмалын агууламж: Үйлчлэгч бодис: цетиризин гидрохлорид 10 мг.
Хэрэглэх арга ба тун:
– 6-с 12 хүртэлх насны хүүхдэд: 5 мг-аар өдөрт 2 удаа (хагас шахмалаар өдөрт 2 удаа).
– 12-с дээш насны хүүхэд ба насанд хүрэгсдэд: 10 мг-аар өдөрт 1 удаа (нэг шахмал).
Хориглох заалт:
– Үндсэн бодис, найрлаганд орсон бусад бодис, гидролизин эсвэл пиперазины уламжлалын аль нэгэнд хэт мэдрэгшил илэрсэн өгүүлэмжтэй өвчтөнд,
– Креатинины клиренс 10 мл/мин-с багассан бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнд,
– Галактозд тэсвэргүй, Лапп лактазын дутагдал эсвэл глюкоз-галактозын мальабсорбци зэрэг удамшлын эмгэгтэй өвчтөнд цетиризин хальсан бүрхүүлтэй шахмалыг хэрэглэхгүй.
Хүүхэд:
– Хальсан бүрхүүлтэй шахмал хэлбэрийн эм нь тунг шаардлагатай хэмжээнд тохируулах боломжгүйгээр хийгдсэн байдаг учир 6-с доош насны хүүхдэд хэрэглэхийг зөвлөдөггүй.
– Гистаминий эсрэг эмүүд нь харшлын сорилыг дарангуйлдаг ба сорил хийхийн тулд сорилоос өмнө тэдгээрээс цэвэрлэгдэх хугацаа (3 хоног) шаардлагатай. (ЖОРООР ОЛГОНО !)
Reviews
There are no reviews yet.