Ямар ч эмийг хэрэглэхэд 100% аюулгүй, эрсдэлгүй байна гэж байхгүй.
Ибупрофен хүн болгонд өөр өөр нөлөөлнө:
– Биеийн жин, өндөр, эрүүл мэнд
– Ибупрофеныг өмнө нь хэрэглэдэг байсан эсэх
– Өөр эмүүдтэй ойрхон хэрэглэсэн эсэх
– Уусан тунгийн хэмжээ зэргээс хамааран өөр өөр байдаг.
- Нэгэн судалгааны үр дүн Ибупрофеныг урт хугацаанд өндөр тунгаар хэрэглэх нь ЭМЭГТЭЙЧҮҮДЭД өндгөн эс гадагшлах хугацаанд өөрчлөлт оруулах эрсдэлтэйг харуулсан байна.
- Хэд хэдэн судалгаагаар Ибупрофеныг урт хугацаанд (1200мг-р хоногт) хэрэглэх нь ЭРЭГТЭЙ хүмүүсд тестостерон буюу ЭР БЭЛГИЙН ДААВРЫН хэмжээг багасгах нөлөөтэй байж болох юм гэсэн ТААМАГЛАЛуудыг дэвшүүлсэн байна.
- Гэхдээ эр бэлгийн даавар багасах нь шууд үргүйдэлд хүргэнэ гэсэн үг биш юм. (Үүнд маш олон хүчин зүйлс нөлөөлнө)
- Өөр нэгэн судалгаагаар 3 долоон хоногийн турш (эмчилгээний зорилгоор) ибупрофеныг (1800мг-р өдөр бүр) хэрэглэж үрийн шингэнд чанарын судалгаа хийхэд үрийн шингэний хэмжээ, эр бэлгийн эсийн хөдөлгөөн мөн концентраци зэрэгт ямар нэгэн СӨРӨГ ӨӨРЧЛӨЛТ ИЛРЭЭГҮЙ байна.
Эдгээр судалгааны үр дүнгүүд дээр үндэслэн хүүхэдтэй болохоор төлөвлөж буй хүмүүсд аль болох ИБУПРОФЕНЭЭС ЗАЙЛСХИЙХ-г санал болгодог байна.
- Ибупрофены хоногийн тунг 1200мг – с хэтрүүлэхгүй буюу 400мг, 200мг-р өдөрт 3 – 4 удаа (3 өдрөөс хэтрэхгүй) хэрэглэхэд бусад стеройд бус үрэвслийн эсрэг бэлдмэлүүдээс гаж нөлөө нь бага байсан байна.
- Мөн Ибупрофены хоногийн тунг 1200мг – с хэтрүүлэхгүй хэрэглэхэд зүрх судасны өвчлөл үүсгэх эрсдэл багатайг харуулсан байна.
- Дурангийн судалгаагаар ибупрофенийг урт хугацаанд (3 сараас дээш) хэрэглэвэл ходоод шархлуулах эрсдэл 15% – 35% -тайг харуулсан байна.
- Ибупрофен ууж байгаа (урт хугацаанд) өвчтөнүүдийг сүүлийн 60 хоног болон түүнээс дээш хугацаагаар ибупрофен хэрэглээгүй өвчтөнтэй харьцуулахад ходоод гэдэсэнд илрэх гаж нөлөө 2 дахин их тохиолдсон байна.
- Ходоод гэдэсэнд илрэх гаж нөлөөнд дотор муухайрах, бөөлжих, гэдэс хэвлийгээр өвдөх, суулгах гэх мэт.