March 11, 2022

Ибупрофен – өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй

Ибупрофен хэр үр дүнтэй вэ?

Толгой өвдөлт болон Мигрень (толгой таллаж базалж өвдөх)

  • Судалгаагаар нэг удаагийн Ибупрофены тун (200мг, 400мг) нь толгойн өвдөлт болон мигренийн өвдөлтийг 6 цагийн турш намдааж байсан бол ууснаас хойш ойролцоогоор 30 мин – 1.5 цагийн дараагаар үйлдлээ үзүүлж эхэлсэн байна.
  • Судалгаар Мигренийн “хүчтэй өвдөлтөнд” Ибупрофены 400мг тун нь 200 мг тунтай харьцуулахад илүү үр дүнтэй байсан байна.
  • Мөн ибупрофен нь мигреньтэй холбоотой дотор муухайрах, гэрэл болон дуу чимээнд хэт мэдрэмтгий болох, хэвийн ажиллахад бэрхшээлтэй байх зэрэг шинж тэмдэгүүдийг мөн багасгаж, байхгүй болгож байсан байна.

Шүд өвдөх 

  • Судалгаагаар ибупрофены 400 мг – г парацетамолын 1000мг – тай харьцуулахад шүдний өвдөлтөнд мөн агт араа авхуулсны дараах өвдөлтөнд илүү үр дүнтэй байсан байна.
  • Мөн ибупрофений нэг удаагийн тун (200мг) парацетамолын нэг удаагийн тун (500мг) хамт хэрэглэхэд өөрчлөлттэй агт арааг авхуулсны дараах өвдөлтөнд өндөр үр дүнтэй байсан байна (зөвхөн насанд хүрэгчдэд – богино хугацаанд хүчтэй өвдөлт намдаах зорилгоор)

Халуурах 

  • Судалгаагаар ибупрофены халуун бууруулах үйлдэл нь парацетамолоос бага зэрэг илүү болохыг харуулсан байна. (ибупрофен ууснаас 42 минутанд халуун буурч байсан бол парацетамол 71 минутанд бууруулж байсан байна)

Үе мөчний өвдөлт, үений үрэвсэл

  •  Судалгаагаар ибупрофеныг 400мг-р өдөрт 3 удаа буюу 1200мг/өдөрт уухад аспирин болон парацетамолоос илүү үе мөчний өвдөлт, үений үрэвслийн өвдөлтийг намдааж байсан байна.
  • Мөн аспирин ууснаас бага гаж нөлөө илэрч байсан байна. Жишээ нь, судалгаанд хамрагдаж ибупрофен хэрэглэсэн хүмүүсийн 17%-д, аспирин хэрэглэсэн хүмүүсийн 31%-д ходоод гэдэсний замын гаж нөлөө илэрсэн байна.

 

Ходоод гэдэсний замын гаж нөлөөнд
– дотор муухайрах
– бөөлжих
– хэвлийгээр өвдөх
– суулгах
– хийгээр дүүрэх гэх зэрэг

 

 

 

 

Leave a comment