Та мэдэх үү 300-д төрлийн толгойн өвдөлт байдгийг гэхдээ үүнээс 10 орчим % -х нь л шалтгаан тодорхой байдаг. Хамгийн түгээмэл тохиолддог толгойн өвдөлтүүдийн нэг нь мигрень юм. МИГРЕНЬ нь толгойг таллаж өвтгөдөг хүчтэй давтамжтай өвдөлт юм. Толгойн өвдөлт ихэвчлэн 4 цаг-с 72 цаг хүртэл үргэлжилдэг.
Дэлхийн Өвчлөл судлалын судалгааны (2016) үр дүнгээс харахад мигрень өвчин нь түгээмэл тохиолдох 328 өвчин болон бэртэл гэмтлээс 6-т нь орсон байна. Мөн 2016 оны байдлаар дэлхийд 1.04 тэрбумаас ч илүү хүн мигреньтэй гэсэн тооцоолол гарсан байна.
Мигрень өвчний үед түгээмэл шинж тэмдэгүүд:
- Толгой хүчтэй өвдөх, ялангуяа таллаж өвдөх
- Чих дүнгэнэх
- Хүзүү эсвэл мөрөөр өвдөх
- Гэрэл, дуу чимээнд мэдрэг болох
- Дотор муухайрах
- Бөөлжих
- Нүд бүрэлзэх