May 25, 2021

Давсны хэрэглээгээ багасгая

Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь артерийн даралт ихсэх шалтгаануудын нэг юм.

Зүрх судасны өвчлөл Монгол улсад жил жилээр ихэссээр байгаа бөгөөд зүрх судасны өвчлөлийн ториолдлоороо эхний 10т ордог Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн орнуудаас харин Дэлхийд 17т ордог (2018 оны тоогоор). Яагаад зүрх судасны өвчлөл ингэж их байгаад байна вэ? Үүнд мэдээж маш олон шалтгаан байгаа, гэхдээ яг бидний өдөр тутмын амьдралын хэв маяг хамгийн их нөлөөтэй. Жишээлбэл, давсны их хэрэглээ артерийн даралт ихсэх нэг шалтгаан нь болдог. Судалгаагаар бол Монголд 10 хүн тутмын 7 нь артерийн даралт ихсэлттэй. Мөн 45-с дээш насанд 2 хүн тутмын 1 нь артерийн даралт ихсэлттэй байдаг байна. Хамгийн гол эрсдэлт хүчин зүйлүүдийн нэг нь хэт их давсны хэрэглээ юм. Бид давсны зөвшөөрөгдөх хэмжээнээс 2 дахин ихийг хэрэглэдэг.

Өдрийн зөвшөөрөгдөх хэмжээ 5гр. Харин бид дунджаар 11.81гр орчимыг хэрэглэдэг. (Доор бүсчлэлээр нь харуулсан байгаа).

Давстай сүүтэй болон хар цай нь өдрийн давсны хэрэглээний 30-с илүү орчим хувийг эзэлдэг. Харин талх, хоол хүнс болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнүүдээс бусад давсны хэрэглээгээ олж авдаг байх нь ээ.

Давсны хэрэглээг багасгаснаар артерийн даралтанд нөлөөлдөг. Судалгаагаар бол давсны хэрэглээг 5гр болгож бууруулснаар систолын цусны даралт буюу артерийн дээд даралт 10 мм м.у.б болон түүнээс ч ихээр буурах боломжтойг харуулсан байсан. Бас нэг судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүд давс хэтрүүлэн хэрэглэснээр ургийн зүрхний хөгжилд нөлөөлдөг гэсэн байсан.

Тэгэхээр өөрийн амьдралын хэв маягаас шалтгаалах өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг хянах багасгах боломжтой.

Толгой өвдөөд, эргээд, нүд бүрэлзээд гээд л ….. байгаа бол эхлээд давсны хэрэглээгээ багасгахаас эхэлвэл ямар вэ?

Leave a comment