May 14, 2020

Ясны сийрэгжилтийн талаар

Яс сийрэгжих өвчнийг шинжлэх ухааны хэллэгээр остеопороз гэдэг. Энэ нэр нь osteon –яс ба poros-нүх гэсэн хоёр грек үгнээс гаралтай. Остеопороз нь ясны эдийг гэмтээж хөндий нүх үүсгэдэг. Энэ өвчний үед сийрэгжэснээс болж яс багахан ачааллын үед ч гэмтэж мэдэхүйц хэврэг болдог.

Шинж тэмдэг:

Уг өвчний эхэн үед ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Дараах шинж тэмдэгүүд өвчний хожуу үед илэрнэ.

Үүнд:
• Яс өвдөх, янгинах
• Яс хугарах эсвэл гэмтэх
• Өндөр хасагдах (15 см-ээс дээш намсах)
• Нурууны ясанд гарсан хугарлаас үүдэн нурууны доод хэсгээр өвдөх
• Нурууны ясанд гарсан хугарлаас хүзүү өвдөх
• Нуруу бөгтийх

Остеопороз буюу яс сийрэгжих євчин нь бие махбодийн ямар нэгэн үйл ажиллагаа хямарсанаас болж үүсдэг. Ихэвчлэн бодисын солилцооны өөрчлөлтөөс ясны эдийн хэмжээ багасдаг.

Эрсдэл бий болгох хүчин зүйлд гэмтэл, хугарал, удамшлын гаралтай кальцийн солилцооны алдагдал, нас , тамхи татах, архи, хоол боловсруулахтай холбоотой євчин, дааврын өөрчлөлт зэрэг нь орно.

Яс сийрэгжих өвчин ихэвчлэн эмэгтэйчvvдийн цэвэршилт ийн vед vvсдэг. Энэ нь бэлгийн дааврын ялгаралт нь буурсантай холбоотой байдаг. Бэлгийн даавар нь ясны бодисын солилцоонд шууд нөлөөлдөг болохоор дутагдахад кальци алдагдаж ясны эдийн сийрэгжилт явагддаг.

Зарим эмийн бодис удаан хугацаагаар хэрэглэх мөн л яс сийрэгжилт үүсэхэд хүргэж болзошгүй байдаг. Жишээ нь: нийлэг кортикостеройд. Энэ эм нь бүтцийн хувьд бөөрний дээд булчирхайн даавартай маш төстэй бөгөөд ясны солилцоонд бас оролцдог. Стероид эмийн бодисыг удаан хугацаагаар хэрэглэхэд бие махбодид дааврын тэсрэлт болж ясны эд vхдэг.

Өндөр настай хүмүүст хөгшрөлтийн яс сийрэгжилт элбэг ажиглагддаг. Нас ахихын хэрээр гэдэсний кальци шимэх чадварын буурч, Д аминдэмийн дутагдал үүсдэг нь хөгшөрлтийн яс сийрэгжилтийн үндсэн шалтгаан юм.

Яс сийрэгжих өвчин нь ясны өвчлөлүүдийн дундаас хамгийн түгээмэл аж. Судлаачид 50-аад насны 5 Америк эмэгтэй тутмын 1 нь яс сийрэгжих өвчинтэй байдаг гэж тогтоожээ. Мөн 50-аас дээш насны эмэгтэйчүүдийн бараг тэн хагас нь сүүж, бугалга, нугалам (нурууны яс)- ны ясандаа хугаралтай байжээ. Ясны сийрэгжилт нь бие хангалттай шинэ яс төлжүүлж чадахгүй байх, хэтэрхий их хуучин яс биенд дахин шингэх эсвэл энэ хоёр шалтгаанаас хоёулангаас нь болж үүсдэг байна.

Кальц болон фосфор нь ясны хэвийн төлжилтөнд нэн чухал эрдэс бодис юм. Хүүхэд байх үед тань таны бие эдгээр эрдэс бодисыг ашиглан ясаа төлжүүлдэг байна. Хэрэв та хангалттай кальци авдаггүй эсвэл таны бие хоол хүнснээсээ хангалттай кальци шингээж авдаггүй бол ясны төлжилт болон хэвийн бус болно.

Насжих тусам кальц болон фосфор нь яснаас биенд шингэдэг. Энэ нь ясны эдийг хэврэг болгодог аж. Үүнээс болж гэмтэл учраагүй байхад хугардаг, хэврэг, бутархай яс үүсдэг байна. Ихэнхдээ уг өвчин нь аажмаар үүсдэг. Ихэнх тохиолдолд өвчтөн өвчин үүссэн гэдгийг мэдэхээс өмнө хугаралтай болсон байдаг. Хугаралтыг илрүүлэх үед өвчин хүнд үедээ орсон байх бөгөөд маш их гэмтсэн байдаг.

Ясны сийрэгжилт үүсэх гол шалтгаан нь эмэгтэйчүүдийн цэвэршилтын үед эм даавар буурсанаас, эрэгтэйчүүдийн эр даавар багасах явдал юм. 50-с дээш насны эмэгтэйчүүд, 70-с дээш насны эрэгтэйчүүд яс сийрэгжих өндөр эрдэлтэй бүлэгт хамаардаг.

Бусад шалтгаан:

• Унтаж амрахгүй байх
• Архаг үений өвчин, архаг бөөрний өвчин, буруу хооллох
• 3 сараас илүү хугацаагаар өдөр бүр үе мөчний эм уух
• Гүйлсэн булчирхай томрох

Ялангуяа сийрэгжилтийн удамшилтай цагаан арьстай эмэгтэйчүүд ясны сийрэгжилт өвчнөөр өвдөх дундаж эрсдэлээс илүү өндөр эрсдэлтэй байдаг.

Эрсдэлийн бусад хүчин зүйл:

• Удаан хугацаагаар сарын тэмдэг ирэхгүй байх
• Согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэх
• Түрүү булчирххйн эсвэл хөхний хорт хавдарын үед гормоны эмчилгээ хийлгэж байсан
• Бага жинтэй байх
• Тамхи татах
• Хоол хүнснээсээ хангалттай кальц авч чадахгүй байх зэрэг орно.

Оношлогоо, эмчилгээ:

Ясны эрдэсийн нягтралийн шинжилгээрээр (нягтшил хэмжигч эсвэл ДЕКСА аппарат) таны яс хэр сийрэгжилттэй байгааг хэмждэг. Эмнэлгийн мэргэжилтэнгүүд энэ шинжилгээний дүнгээс ирээдүйд таны яс хугарах эрсдэлийг тодорхойлдог.

Тусгай нурууны “Си Ти”-гээр нурууны ясны эрдэсийн нягтралын алдагдалыг харж болдог. Ховор тохиолдол тоон тооцооллын томограф буюу QCT—г ашигладаг.

Маш ховор тохиолдолд нуруу болон ташааны рентген зураг авч нурууны ясны хугарал, бутарлыг хардаг. Гэсэн хэдий ч ясны энгийн рентген зураг нь ясны сийрэгжилт үүсгэх магадлалтай байдаг. Хэрэв таны ясны сийрэгжилт нас ахахад үзэгддэг энгийн сийрэгжилтээс илүү хүнд эмнэлгийн тусламж авахуйц гэж үзэж байвал цус, шээсний шинжилгээ өгөх хэрэгтэй.

Эмчилгээ:

Ясны сийрэгжилтийн эмчилгээний зорилго:
• Өвчнөөс үүдэх өвдөлтийн намдаах
• Сийрэгжилтийг удаашруулах, зогсоох
• Ясыг бэхжүүдэг эмээр яс хугарахаас сэргийлэх
• Хугарал үүсэх эрсдэлийг багасгах зэрэг юм.

Ясны сийрэгжилтийг эмчлэх амьдралын хэв маяг өөрчлөх, эм уух зэрэг олон янзын эмчилгээний арга байдаг.

Яс бэхжүүлэгч эмүүдийг

• Ясны сийрэгжилт ясны нягтаршилын шинжилгээгээр тогтоогдсон
• Ясны нягтаршлын шинжилгээгээр тогтоогдсон, ясны хугарал илэрсэн тохиолдолд хэрэглэнэ.
Бисфосфонат.
• Бисфосфонатын төрлийн эмүүд нь алендронат, ибандронат ,риседронат агуулсан байдаг бөгөөд ууж хэрэглэнэ. Ихэнхдээ долоо хоногт 1 эсвэл сард 1 удаа уудаг. Сүүлийн үеийн шинэ арга бол
• Бисфосфонат венээр (судсаар) хийх
Дасгал хөдөлгөөн
Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь ясны сийрэгжилттэй хүмүүсийн яс хугарах эрсдэлийг бууруулдаг. Санал болгож буй дасгалууд:
• Жин барих дасгал- алхах, удаан гүйх, теннис тоглох, бүжиглэх
• Эсэргүүцэх дасгал-хүчний дасгал хийх, туухай өргөх
• Тэнцвэржүүлэх дасгал-тай чи, иог
• Дугуй унах
• Сэлүүрт завиар явах

Хугарал үүсгэж болзошгүй аливаа унах эрсдэлтэй, их нөлөө үзүүлдэг дасгал хийхээс зайлсхийх хэрэгтэй.

Хоолны дэглэм

Өдөрт дор хаяж 1200 мг кальц, 800-1000 нэгж D3 витамин авч байх хэрэгтэй. Витамин D нь кальци шингэхэд дэмжлэг үзүүлдэг аж. Эмч таны шаардлагатай кальц витамин D-г нэмж уухыг зөвлөж магадгүй.

Зохих хэмжээний кальци, витамин D, уураг агуулсан хоолны дэглэм барих хэрэгтэй. Дэглэм барьж байх зуур ясны сийрэгжилт бүрэн зогсохгүй ч хэрглэж буй нэмэлт бодисоор дамжуулан төлжих, уг байдлаа хадгалах дэмжлэг үзүүлэх боломжтой. Кальцийн агууламж ихтэй хүнс:

• Бяслаг
• Зайрмаг
• Навчлаг ногоон ургамал. Жишээ нь: буудай, ногоон буурцаг
• Тослог багатай сүү
• Хулд загас (салмон)
• Сардин загас (ястай)
• Дүүнүү
• Тараг

Хорт зуршлаасаа татгалз

Тамхи татдаг бол тамхинаасаа гар. Согтууруулах ундаа хэрэглэдэг бол ундаагаа хязгаарла. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь таны ясыг гэмтээхээс гадна яс хугарах, бэртэх эрсдэл оруулдаг.

Хянах

Таны эмчилгээг 1-2 жилд авдаг ясны эрдэсийг нягтаршлын шинжилгээгээр хянана. Эмэгтэйчүүд хөхний рентген зураг, аарцагны шинжилгээ өгөх хэрэгтэй.

Хүндрэл

• Нурууны ясны хугархайнууд шахагдах
• Сүүж болон бугалганы яс бэртэх
• Сүүжний яс хугарсанаас алхаж чадахгүй болох

Урьдчилан Сэргийлэх

Кальц нь ясны бүтэц, эрүүл байдалд нэн чухал. Витамин D мөн хэрэгтэй учир энэ нь таны бие кальцийг шингээж авахад дэмждэг аж. Эрүүл, тэнцвэртэй хооллох нь таньд эдгээр болон бусад чухал шим тэжээлтэй бодисыг амьдралынхаа турш авахад туслана.

Сэргийлэх бусад аргууд:

• Согтууруулах ундаа хэт их хэрэглэхээс татгалзах
• Тамхи татахгүй байх
• Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

Leave a comment