“Ган Эм Фарм” ХХК нь 2002 онд
анх байгуулагдаж, байгуулагдсан цагаасаа Монгол улсын эмийн зах зээлд дээд зэрэглэлийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний онцгой чанараар танигдаж салбартаа тэргүүлэгч компаниудын нэг билээ. Манай компани нь гадаад улсуудаас эмийн бүтээгдэхүүн импортлон улмаар Монгол улсын хэмжээнд ханган нийлүүлэх, мөн эмийн сангийн үйл ажиллагааг одоог хүртэл эрхлэн явуулж байна.
Манай компани нь
сүүлийн үеийн шинэлэг технологоор бүтээгдсэн эм, эмнэлгийн хэрэгслийг импортлохыг голзорилгоо болгон ажиллахын зэрэгцээ тус шинэ эм, эмнэлгийн хэрэгслүүдийг эмнэлэгийн байгууллагуудад болонэмийн сангуудад улсын хэмжээнд таниулан сурталчлах ажлыг байнга хийдэг.
Бидний импортлон борлуулж буй
эмийн бүтээгдэхүүнд хавдрын эсрэг эм бэлдмэлүүд, антибиотикууд, ханиадтомууны эм бэлдмэлүүд, мөн элэг, ходоодонд зориулсан эм болон өвчин намдаах эм бэлдмэл гэх мэт эм, тарианууд ордог . Одоогийн байдлаар бид гадаад улсад үйлдвэрлэсэн 20 гаруй нэрийн эм тариаг монгол улсынэмийн бүртгэлд бүртгүүлэн импортлож байна.
Бид өөрсдийн салбар
эмийн сангаар дамжуулан импортлосон эм, эмийн бүтээгдэхүүнүүдээ борлуулахаас гадна, улсын хэмжээнд бусад эмнэлэг, эмийн сангуудтай гэрээ байгуулан худалдаа хийдэг.
Эрхэм зорилт
Монгол Улсын эм ханган нийлүүлэлт, эмнэлгийн хэрэгслийн худалдаа болон биологийн идэвхит бүтээгдэхүүний салбарт олон улсын жишиг стандартыг тууштай нэвтрүүлэх замаар чанарыг эрхэмлэн салбарыг эрчимтэй хөгжүүлэх.
Үнэт зүйлс
Мэргэжлийн шилдэг боловсон хүчин, Харилцагч болон Хэрэглэгчиддээ шилдэг бүтээгдэхүүн, Зөв хандлага, Тав тух бүтээлч орчинг ажилчиддаа, Найдвартай үйлчилгээ
Алсын хараа
Эм ханган нийлүүлэх салбартаа тэргүүлэгч шилдэг байж, хэрэглэгчидээ эрдэм шинжилгээ судалгаа шинжилгээн дээр суурьласан мэдээллээр хангах, хэрэглэгчиддээ мэдээлэлтэйгээр шийдвэр гаргах дэмжиж “чанартай бүтээгдэхүүн – эрхэм сонголт – эрүүл мэнд” уриалах.